Үндсэн агуулга руу шилжих
← Бүх мэдээ

“Нюанс” хамтлаг 11 нас хүрлээ

Төрсөн өдрөө театрынхаа хамт олонтой тэмдэглэсэн “Нюанс” хамтлаг Буриадын “В кругу друзей” хандивын концертод оролцоод иржээ.

“Нюанс” хамтлаг 11 нас хүрлээ

“Нюанс” хамтлаг 2001 оны арванхоёрдугаар сарын 17-нд, УДБЭТ-ын шинэ жилийн баярын үеэр анх байгуулагдсан. Хамтлагийнхан 11 насны төрсөн өдрөө театрынхаа уран бүтээлчидтэй шинэ жилийн баяраар даруухан тэмдэглэжээ.

Үүний өмнөхөн тэд ОХУ-ын Буриадын үндэсний радио, телевизийн компанийн урилгаар шинэ жилийн “В кругу друзей” (Анд нөхдийн хүрээнд) баярын концертод оролцсон. Уг тоглолтын орлогыг бүс нутгийн өнчин, ядуу хүүхдүүдэд хандивладаг бөгөөд телевизийн хамт олон “Нюанс” хамтлагт талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллахаа мэдэгджээ.

Эх сурвалж: GoGo.mn

Мэдээ

Бусад мэдээ